ХО ШИ МИНЬ-ФУКУОК
2 хотын аялал маань жил бүр уламжлал болон гарсаар 3 дахь жилдээ гарч байгаа ОРГИЛ үеийн аялал билээ. Эрт захиалгаа өгөхгүй бол дорхоноо дүүрдэг аялал
Choose your preferred stay
Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан бүртгэлээ хийлгэж суудлаа бичүүлэн хил гаалиар гарч онгоцондоо суун Хо Ши Минь хотын зүг хөөрнө.
Вьетнам улсын Хо Ши Минь нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад гарахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч оройн хоолоо идээд зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн аван буудалдаа амарна.
Оройн хоол
Өглөөний цайны дараа Вьетнам улсын Хо Ши Минь нисэх буудлаас Фукуок арлын зүг нисэж Фукок аралд газардан хөтөчтэй уулзан автобусандаа сууж буудалдаа очиж амарцгаана. Оройн хоолоо идээд буудалдаа амарна. Орой далайн эргээр зугаалж, казино орж сонирхох боломжтой.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа бид Вьетнамын хамгийн том амьтны хүрээлэн Vinpearl Safari Park-д зочлох болно. Энэхүү паркт хирс, анааш, тахь, тоть гэх мэт олон төрлийн амьтад байдаг ба зарим амьтдыг та бүхэн өөрийн гараар хооллох боломжтой нь үнэхээр сонирхолтой байх болно.
Өдрийн хоолны дараа Vinwonders парк руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө. Оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.
Өглөөний цай, өдрийн хоол,
Өглөөний цайгаа AN THOI station-д зочлоно. Hon Thom кабль карт сууна.
Sunworld дахь Hon Thom Nature Park усан паркд тоглож өнгөрөөнө. Өдрийн хоолоо арал дээр иднэ. Үдээст хойш чөлөөт цаг. Үдэш оройн хоолоо идэцгээгээд буудалруугаа хөдлөж буудалдаа очиж амарна. зэргээр зочилно.
Оройн арлын өмнөд эрэг болох SUNSET хэсгийг очиж үзэн зургаа авахуулна.
Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
Энэ өдөр чөлөөт өдөр ба та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой. Чөлөөт цагаа далайн эрэг дээр өнгөрөөж амарцгаана.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Фукуок нисэх онгоцны буудалд очин Хо Ши Минь хотруу ниснэ. Буудалдаа ирэн амарна. Чөлөөт цаг. Шоппинг хийж болно.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа Хо Ши Минь хотын аялалдаа гарна.
Notre Damm, Central Post зураг авахуулана Ben Thanh захаар орж худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоол идсэний дараа War remnants музей үзнэ. Оройн хоолоо Хо Ши Минь хотын дундуур урсах голоор завьтай зугаалж оройн буфет хоолоо зооглоно.
АНХААРУУЛГА: Завь дээрх буфет хоол нэмэлт төлбөртэй. 15$
Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Хо Ши Минь нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хотруу ниссэнээр бидний гайхамшигт мартагдашгүй аяллын дурсамжийг бүтээн аяллаа өндөрлөнө.







