ТУРКЫН АЯЛАЛ
Улаанбаатар хотоос өглөө товлосон цагт МИАТ-ийн нислэгээр Истанбул хот руу нисэх ба газардсаны дараа хил гаалиар нэвтэрч олон улсын нислэгийн терминалаас гаран Монгол улсын төрийн далбай барьсан манай хөтөч угтан авч уулзан орон нутгийн нислэгийн терминалруу шилжин Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн Анталия хотруу орон нутгийн нислэгээр ниснэ.
Анталия хотод газардсаны дараа RIOLAVITAS RESORT 🌟🌟🌟🌟🌟одтой зочид буудалруу хөдөлнө. Зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд өрөөндөө орсны дараа оройн хоол “ULTRA ALL INCLUSIVE” буюу тансаг зоог, хоол, уух зүйлээ хүссэн хэмжээгээрээ зооглох боломжтой. + оройн хоол зочид буудалдаа иднэ.
Өглөөний цайны дараа бид тогтсон цагт цугларч зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Дьюдэн хүрхрээ орно. Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно. Хуучин хот орж хотын түүхтэй танилцана. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоно. Зочид буудлын оройн хөтөлбөрт орж болно.
Өглөөний цай /
Үдийн хоол / Турк Ресторан
Оройн хоол / ULTRA ALL INCLUSIVE
Дээр дурдсанчлан тухайн зочид буудалууд нь 5 одтой тансаг зэрэглэлийх ба дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, сауна гэх мэт олон алжаал тайлах төвүүдэд аялагч өөрийн дураар амрах боломжтой чөлөөт өдөр юм.
Мөн аялагч хүсвэл нэмэлт хөтөлбөрүүд авч болох ба үүнд:
+Land of Legends Дэлхий хамгийн урт туннел хэлбэрийн аквариум
+Олимпос дүүжин тэрэг /cable car/
+Амьтны хүрээлэн
Өглөө
Өдөр
Оройн ULTRA ALL INCLUSIVE
Нэмэлт хөтөлбөр авсан тохиолдолд өдөр, оройн хол байхгүй. Хөтөчөөс үнийн талаарх мэдээлэл авна. Тогтсон үнэ байхгүй.
Өглөө өрөөгөө хүлээлгэн өгсөөд Денизлид байрлах Памукаллеруу хөдөлнө. (Ойролцоогоор 3-4 цаг үргэлжилнэ) Замдаа өдрийн хоол нутгийн ресторанд зооглоод хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаар алдартай. Бэлэн хувцас болон хөвөн дэр хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авч болно. Дараа нь зочид буудалруу буцаж оройн хоолоо идээд чөлөөт цагаа өнгөрөөнө.
Adempira 5 🌟🌟🌟🌟🌟 одтой буудалуудад бууна.
Өглөө ALL INCLUSIVE ,
Өдөр Орон нутгийн ресторан,
Оройн хоол буфет+цай, ус
Анхаарах зүйлс: Памукалле дахь зочид буудалд байрлах үедээ аялагч бүх уух зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн нэмэлт төлбөртэй. Харин буудалдаа өглөө болон оройн хоолон дээр ус ба цай үнэгүй.
Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс /нэмэлт төлбөртэй/ өглөө эрт 6 цагаас хөдлөнө. Өглөөний цайгаа эрт уусны дараа зочид буудлаас гарч цагаан хөвөн уулыг үзнэ. Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Амфитеатрыг үзнэ. Цагаан Траверууд болон эртний Хиераполис хотоор туурь үзнэ. Өдрийн хоол нутгийн буфет ресторанд зооглоно. Памуккале хотын нэрийн хуудас болсон Анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийж, виноны худалдан авалт хийх боломжтой. Оройн хоол буудалдаа.
Өглөөний цайгаа эрт уусны дараа эсвэл замдаа хөнгөн зууш зооглоно. Истанбул хотруу нислэгтэй. Истанбулд буусаны дараа манай хөтөч угтан авч буудалдаа очно. Эхлээд Султан Ахметын сүм, Иподром стадиум. Theodesius үзэж дараа нь өдрийн хоол нутгийн ресторанд иднэ. Босфорын хоолойгоор усан онгоцоор аялалд гарна. Үдээс хойш Султан Ахметад үлдэж хувийн журмаар Grand Bazaar эртний захаар орж худалдан авалт хийж болно. Хүссэн жуулчид хөтөчтэйгээ буудалд эсвэл их дэлгүүрт хүргүүлж болно. Ингэсэн тохиолдолд буцах унааны төлбөрийг өөрсдөө хариуцна.
Өглөөний цай/ Буфет + цай, ус
Өдрийн хоол / Турк ресторан+цай, ус
Оройн хоол байхгүй. !!!
Qua Comfort Hotel - 5 одтой буудалд бууна.
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Истанбул хотын алдартай их дэлгүүрүүдээс худалдан авалт хийж болно.
+Mall of Istanbul Boyer212
+OutletMall Forum Istanbul гэх мэт.
Таксигаар 10 мин, явганаар 20 мин зайтай.
Өглөөний цай/ Буфет + цай, ус
Өдрийн хоол байхгүй. !!!
Оройн хоол байхгүй. !!!
Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал руу тусгай автобусанд сууна. Манай хөтөч нисэх онгоцны буудал дээр хүргэн Истанбул-Улаабаатарын нислэгт суулган бидний мартагдашгүй дурсамжтай аялал өндөрлөх болно.








.jpg)
.jpg)