Simple Travel
Бүх аялалГадаадДотоодЗахиалгат аялалБлог
Захиалга8010 0906

Мөрөөдлийн аяллаа эхлүүлэх үү?

Дугаараа үлдээгээрэй — бид эргэн холбогдоно.

Захиалга, зөвлөгөө+976 8010 0906И-мэйлsimpletravelllc@gmail.comХаягУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Simple Travel

Таны аяллыг бид илүү хялбар, дурсамжийг илүү үнэ цэнтэй болгоно. Таны аялал. Бидний шийдэл.

Аялал

  • Бүх аялал
  • Гадаад
  • Дотоод
  • Захиалгат аялал

Мэдээлэл

  • Бидний тухай
  • Нийтлэлүүд

Тусламж

  • Холбоо барих

Дүрэм журам

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
© 2026 Simple Travel. Бүх эрхээр хамгаалагдсан.
Made withbyNomatech
Нүүр
Аяллууд
Хадгалсан
Захиалга
Профайл
Loading tours…

7 ӨДРИЙН ГОВИЙН АЯЛАЛ

Өмнөговь

Говийн замын нөхцөл, цаг агаарын байдлаас шалтгаалан аяллын дараалалд бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй. Говийн бүсэд өдрийн болон шөнийн температурын зөрүү их тул дулаан хувцас, салхины хамгаалалттай хүрэм авч явахыг зөвлөж байна. Элс, шороо ихтэй бүсэд аялах тул эвтэйхэн, ул сайтай гутал сонгох нь тохиромжтой. Нарны тусгал хүчтэй байдаг тул нарны тос, нарны шил, малгай авч явахыг зөвлөж байна. Урт хугацаагаар замд явах тул хувийн хэрэглээний эм, шаардлагатай эм бэлдмэлээ авч явах. Гэр баазын нөхцөл нь хотын зочид буудлаас ялгаатай бөгөөд байгальд ойр, уламжлалт монгол гэрийн орчинд байрлана. Аяллын үеэр байгаль орчноо хамгаалж, хог хаягдал үлдээхгүй байхыг анхаарна уу. Зэрлэг амьтан, мал сүрэг болон байгалийн тогтоцод ойртохдоо хөтөчийн зааврыг дагаж мөрдөнө. Цагаан Суварга, Хонгорын элс зэрэг газарт хальтиргаа, огцом налуу болон сул хөрстэй хэсгүүд байж болох тул болгоомжтой зорчино. Аяллын үеэр хувийн эд зүйлсээ сайтар хадгалж, үнэт зүйлсээ биедээ авч явахыг зөвлөж байна. Аяллын үнэ болон хөтөлбөрт тусгагдаагүй хувийн зардлыг аялагч өөрөө хариуцна. Цаг агаар, замын нөхцөл болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтой.

Эхлэх үнэ

950 $ / хүн

Явах огноог сонгоно уу

Нийт дүн:0 $
Хугацаа
7 өдөр
Группын тоо
4 хүртэл
Хэл
Англи, Монгол
Нас
18-70

Хугацаа: 7 өдөр / 6 шөнө
Чиглэл: Говийн бүс
Аяллын төрөл: Хувийн / Групп аялал

Аяллын онцлох зүйлс

Өмнөговь аймаг нь Монгол орны говийн өвөрмөц байгаль, уудам цөл, сүрлэг уулс, улаан хадат тогтоц, эртний үлэг гүрвэлийн олдвороороо алдартай аялал жуучлалын бүс юм. Өмнөговийн аялал нь байгалийн үзэсгэлэнг мэдрэх, адал явдалтай учрах, Монгол орны түүх, соёлын өвтэй танилцах хосгүй боломжийг аялагчдад олгоно.

Аяллын бичлэг

7 ӨДРИЙН ГОВИЙН АЯЛАЛ

Юу багтсан бэ?

  • Аяллын турш тээврийн хэрэгслээр үйлчлэх
  • Англи хэлтэй мэргэжлийн хөтөч
  • Гэр баазад 5 шөнө байрлах
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Байгалийн цогцолборт газар болон аяллын үзмэрүүдийн нэвтрэх хураамж
  • Тэмээ унах
  • Аяллын турш ундны ус

Юу багтаагүй бэ?

  • Олон улс болон дотоодын нислэг
  • Аяллын даатгал
  • Хувийн хэрэглээний зардал
  • Согтууруулах ундаа
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Хөтөлбөрт тусгагдаагүй бусад үйлчилгээ

Аяллын хөтөлбөр

Чиглэл ба зай: Улаанбаатар – Цагаан суварга

470 км / 6–7 цаг
(ойролцоогоор 40 км шороон зам)

Олон сая жилийн турш байгалийн элэгдэл, салхи усны нөлөөгөөр бий болсон гайхамшигт шохойн чулуун тогтоц, өнгө алагласан хад асгатай танилцана.

Цагаан Суваргын өндөрлөгөөс Говийн уудам байгалийг тольдон харж, аяллын дурсамж болон үлдэх гайхалтай гэрэл зургуудыг авах боломжтой.

Байрлах газар: GOBI CARAVANSERAI (ихэр / гурвалсан өрөөний нөхцөл)

Дэлгэрэнгүй хөтөлбөр: 04:30-д бууна. Хөтөчтэй уулзаад хөдөлнө. Замдаа хөнгөн өглөөний цай. Цагаан суваргад хүрч өдрийн хоол иднэ. Мини Гранд Каньоны явган аялал. Кэмпэд оройн хоол, амралт.

Хоол: Өглөө: сэндвич
Өдөр: кэмпийн хоол
Орой: кэмпийн хоол

Тээвэр: Хувийн автомашин

Чиглэл ба зай: Цагаан суварга – Ёлын ам
240 км / 5 цаг

Өмнө Говийн зүг аяллаа үргэлжлүүлэн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар дахь алдарт Ёлын ам-д хүрнэ.

Өндөр сүрлэг хад асгаар хүрээлэгдсэн нарийхан хавцлаар аялж, Говийн өвөрмөц байгаль, уулсын тогтоцтой танилцана.

Мөн тухайн бүс нутгийн онцлог байгаль, зэрлэг амьтдыг ажиглах боломжтой.

Байрлах газар: GOBI MIRAGE (энгийн гэр)

Дэлгэрэнгүй хөтөлбөр: 08:00-д өглөөний цайны дараа хөдөлнө. Даланзадгад орвол өдрийн хоолны дараа дэлгүүр хэснэ. Үдээс хойш Ёлын амд хүрнэ. Ёлын амны аялал; треккинг (морь унах боломжтой). Кэмпэд оройн хоол, амралт.

Хоол: Өглөө: кэмпийн хоол
Өдөр: орон нутгийн хоол
Орой: кэмпийн хоол

Тээвэр: Хувийн автомашин

Чиглэл ба зай: Ёлын ам – Хонгорын элс
200 км / 5 цаг

Говийн хамгийн алдартай байгалийн үзмэрүүдийн нэг болох Хонгорын элс рүү аялна.

Уудам нутгийг эзлэн орших алтан шаргал элсэн манхан, Говийн үзэсгэлэнт байгальтай танилцана.

Мөн тэмээн аялалд оролцож, элсэн манхнаар аялах өвөрмөц туршлагыг мэдрэх боломжтой.

Оройн нар жаргах үеэр Хонгорын элсэн манхнаас Говийн гайхамшигт өнгө төрхийг тольдон үзнэ.

Байрлах газар: GOBI ERDENE эсвэл GOBI DISCOVERY (энгийн гэр)

Дэлгэрэнгүй хөтөлбөр: 08:00-д өглөөний цайны дараа хөдөлнө. Хонгорын элсэнд хүрнэ. Кэмпэд өдрийн хоол. Тэмээ унаж элсэн манхан руу явна. Сорилын элсэн манханд авирна. Элсэн дээр гулгах (үнэгүй). Кэмпэд оройн хоол, амралт.

Хоол: Өглөө: кэмпийн хоол
Өдөр: кэмпийн хоол
Орой: кэмпийн хоол

Тээвэр: Хувийн автомашин

Чиглэл ба зай: Хонгорын элс

Говийн хамгийн алдартай байгалийн үзмэрүүдийн нэг болох Хонгорын элс рүү аялна.

Уудам нутгийг эзлэн орших алтан шаргал элсэн манхан, Говийн үзэсгэлэнт байгальтай танилцана.

Мөн тэмээн аялалд оролцож, элсэн манхнаар аялах өвөрмөц туршлагыг мэдрэх боломжтой.

Оройн нар жаргах үеэр Хонгорын элсэн манхнаас Говийн гайхамшигт өнгө төрхийг тольдон үзнэ.

Байрлах газар: GOBI MIRAGE (энгийн гэр)

Дэлгэрэнгүй хөтөлбөр: Баянбүрдийн аялал. Говийн нүүдэлчдийн амьдралтай танилцана

Хоол: Өглөө: кэмпийн хоол
Өдөр: кэмпийн хоол
Орой: кэмпийн хоол

Тээвэр: Хувийн автомашин

Чиглэл ба зай: Хонгорын элс – Баянзаг
130 км / 4 цаг

Говийн аяллаа үргэлжлүүлэн дэлхийд алдартай Баянзаг буюу Улаан хавцал (Flaming Cliffs)-ыг зорин аялна.

Улаан хүрэн өнгийн элсэн чулуун хад, өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газартай танилцана.

Баянзаг нь үлэг гүрвэлийн олдворууд олдсон дэлхийн алдартай газруудын нэг бөгөөд Монгол орны эртний түүх, палеонтологийн чухал ач холбогдолтой бүс нутаг юм.

Оройн нарны гэрэлд улаан хад асгарын өнгө улам тодрох гайхамшигт үзэмжийг сонирхоно.

Байрлах газар: MONGOL GOBI CAMP эсвэл GOBI TOUR (энгийн гэр)

Дэлгэрэнгүй хөтөлбөр: Өглөөний цайны дараа хөдөлнө. Булган суманд шатахуун, хүнс базаана. Өдрийн хоол. “Шатаж буй хад” аялал. Баянзагийн байгалийн үзэмжийг сонирхоно. Кэмпэд оройн хоол, амралт (нар жаргах үеэр)

Хоол: Өглөө: кэмпийн хоол
Өдөр: орон нутгийн хоол
Орой: кэмпийн хоол

Тээвэр: Хувийн автомашин

Чиглэл ба зай: Баянзаг – Бага газрын чулуу
400 км / 6–7 цаг

Монгол орны өргөн уудам тал нутгаар өмнө зүгт аялна.

Өвөрмөц боржин чулуун тогтоц бүхий Бага газрын чулууг үзэж сонирхоно. Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгальтай танилцаж, дурсгалын зураг авах боломжтой

Байрлах газар: GOBIIN DUND GOBI (энгийн гэр)

Дэлгэрэнгүй хөтөлбөр: 08:00-д өглөөний цайны дараа хөдөлнө. Замдаа орон нутгийн ресторанд өдрийн хоол иднэ. 16:00 цагт Бага газрын чулуунд хүрнэ. Байгалийн үзэмжтэй танилцана. Кэмпэд оройн хоол, амралт.

Хоол: Өглөө: кэмпийн хоол
Өдөр: орон нутгийн хоол
Орой: кэмпийн хоол

Тээвэр: Хувийн автомашин

Чиглэл ба зай: Бага газрын чулуу – Улаанбаатар
270 км / 4 цаг

Өглөөний цайны дараа Улаанбаатар хотыг зорин буцна.

Замын турш Монголын уудам тал нутаг, Говийн байгалийн өөрчлөгдөх өнгө төрхийг сонирхон аялна.

Улаанбаатар хотод хүрэлцэн ирснээр Монголын Говийн гайхамшигт байгаль, нүүдэлчин ахуй, адал явдалт аяллын дурсамж дүүрэн 7 өдрийн аялал өндөрлөнө.

Байрлах газар: Байрлахгүй

Дэлгэрэнгүй хөтөлбөр: 08:30-д өглөөний цайны дараа хөдөлнө. 11:00 орчим замдаа өдрийн хоол иднэ. Улаанбаатарт ирээд хотын аялал/дэлгүүр хэсэх хөтөлбөр. 16:00 цагт буцах замд гарна. 20:30-д оройн хоол.

Хоол: Өглөө: кэмпийн хоол
Өдөр: орон нутгийн хоол
Орой: (Сонголтоор)

Тээвэр: Хувийн автомашин

Түгээмэл асуултууд

Эхлэх үнэ

950 $ / хүн

Явах огноог сонгоно уу

Нийт дүн:0 $

Бусад аяллууд

ХАЙНАНЫ САНЯА ШУУД НИСЛЭГТЭЙ ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ

ХАЙНАНЫ САНЯА ШУУД НИСЛЭГТЭЙ ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ

Хайнан
7 өдөр
2'990'000₮
ХАЙНАНЫ САНЯА ШУУД НИСЛЭГТЭЙ ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ
Хайнан

ХАЙНАНЫ САНЯА ШУУД НИСЛЭГТЭЙ ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ

7 өдөр
2'990'000 ₮
СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХНЫ АЯЛАЛ

СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХНЫ АЯЛАЛ

Сөүл
4 өдөр
3'990'000₮
СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХНЫ АЯЛАЛ
Сөүл

СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХНЫ АЯЛАЛ

4 өдөр
3'990'000 ₮
ЖАНЖИАЖЭ

ЖАНЖИАЖЭ

ЖАНЖИАЖЭ
7 өдөр
2'990'000
ЖАНЖИАЖЭ
ЖАНЖИАЖЭ

ЖАНЖИАЖЭ

7 өдөр
2'990'000
ФУКУОК ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

ФУКУОК ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

Вьетнам
7 өдөр
4'999'000
ФУКУОК ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ
Вьетнам

ФУКУОК ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

7 өдөр
4'999'000