Хайнань (海南岛) нь Хятадын хамгийн өмнөд хэсэгт орших, жилийн дөрвөн улиралд дулаан уур амьсгалтай, цагаан элст наран шарлагын газар, тунгалаг далай, халуун рашаан, халуун орны ширэнгэн ой, тансаг амралтын газруудаараа алдартай аялал жуулчлалын арал юм. Газрын диваажин ХАЙНАН арлын
УЛААНБААТАР-САНЯА ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ ХАМГИЙН ХЯМД ҮНИЙГ таньд санал болгож байна.
Хайнань бол зөвхөн аяллын газар биш, харин амар амгалан, тансаг амралт, халуун орны байгалийг нэг дор мэдрүүлэх Хятадын хамгийн үзэсгэлэнтэй аяллын бүсүүдийн нэг юм.
👨👩👧👦 Гэр бүлийн амралт
💑 Хосын бал сар
👵 Ахмад настнууд
👥 Найз нөхдийн аялал
🏖️ Амарч, алжаал тайлах хүсэлтэй хүн бүр
Хурмын аялал
Аялагчид орой бямба гарагаас ням гарагруу шилжих шөнө 22:10-с Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнань арлын Саняа хот руу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өглөө тааваараа амарч, далайн эргээр зугаалах, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
(өглөөний цайтай)
Өглөөний цайны дараа Хайнань арлын алдарт сувдны дэлгүүрээр орно.Үдээс хойш задгай далайн аялалд гарна, задгай далайн аялалд та хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр усны хөгжилтэй тоглоомуудаар тоглож болно. (өглөөний цай, оройн хоолтой)
Өглөөний цайны дараагаар зочид буудлаас хөтчийн товолсон цагт цуглан 5А зэрэглэлийн Хайнаны уугуул иргэдийн аж амьдралыг харуулах Бинглан тосгонд очиж хөтөлбөрт багтсан ойн адал явдал, шилэн гүүрээр явах, зиплайнаар гулгах, go карт машин, бартаат замын 4 дугуйтаар явах, шувууны хүрээлэнгээр зочлох, эртний мөнгөн эдлэлийн музей болон дэлгүүрээр явах, галын наадам шоу үзүүлбэр үзэх зэргийг багтаасан гайхамшигт нэг өдрийг өнгөрүүлнэ.
(өглөөний цай, өдрийн хоолтой)
Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид тааваараа амарч, далайн эргээр зугаалах, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг өөрсдийн тав тухад тааруулах хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
(өглөөний цайтай)
Өглөөний цайны дараа бид Атлантис усан парк руу явна. Энэ бол Хайнань арлын хамгийн том, хамгийн сэтгэл хөдөлгөм усан парк бөгөөд олон төрлийн тоглоом, гайхалтай үзүүлбэрүүд таныг хүлээж байна. 8 давхар өндөртэй усан гулгуур- Асар өндөр эгц босоо усан гулгуураар уруудаж, хурд мэдрэх сэтгэл хөдөлгөм мөчийг бэлэглэнэ. Эргүүлэгт усан гулгуур хийлдэг завьтай мушгирсан урт гулсуураар уруудаж эрч хүчтэй долгион дунд сэлэх боломжтой.
ROMANCE PARK
Оройн хоолны дараа бид Саняагийн алдартай аялал жуулчлалын соёлын паркаар зочилно. Sanya Romance Show тоглолт үзэж уран сайхны, түүхэн, соёлын агуулгатай бүжиг, цирк, гэрлийн шоу зэргийг хослуулсан гайхамшигт тоглолтыг үзнэ. (өглөөний цай, оройн хоолтой)
Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид тааваараа амарч, далайн эргээр зугаалах, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг өөрсдийн тав тухад тааруулах хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. (өглөөний цайтай)
12 цагаас буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд JOY CITY томоохон худалдааны төвөөр орсны дараа Саняа арлын хамгийн өндөр цэг рүү cable car-аар явж шөнийн Саняа хотыг бүрэн тольдох, Саняа
хотын түүхийг харуулах ойн хотхоноор зугаална. Тухайн өдрийн шөнө онгоцны буудалдаа ирж Улаанбаатар хот руу ниссэнээр бидний аялал өндөрлөнө. (өглөөний цай, оройн хоолтой)


.webp)
.webp)



