Хятадын нийслэл Бээжингийн түүхэн дурсгал, Юниверсал парктай шууд нислэгтэй аялал
Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө Чингис Хаан онгоц буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ. Бээжин хотод газардсаны дараа хөтөчтэй уулзсанаар аялал эхэлнэ.
Тиан Минь талбай орж зургаа татуулна. Цаг гарвал Хааны ордон үзэж болно.
Тасалбар аялагчид өөрсдөө авна.
Буудалдаа очиж амарна.
Оройн хоол аялагчид өөрсдөө. (байрлах буудал оройн хөнгөхөн хоолтой)
Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс болох “Юниверсал Студио”-руу МЕТРО-гоор явна. Тус парк нь 2021 оны 09 сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн том парк юм.
Дотроо 40 гаруй тоглоом 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй. Бүтэн өдрийг тоглож зугаатай өнгөрөөнө.
Хөтөчтэй цаг тохирон уулзаж буудалдаа хүргүүлнэ.
Өдрийн хоол аялагчид өөрсдөө.
Оройн хоол аялагчид өөрсдөө. (байрлах буудал оройн хөнгөхөн хоолтой.)
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусаны дараа хөтөчтэй уулзан Joy city shopping mall орж teamLab Massless орно. Энэ томоохон худалдааны төв учир шоппинг хийж, хоолны газруудаар зочлон амттан зооглож цагийг зугаатай өнгөрүүлнэ.
Өдрийн хоол аялагчид өөрсдөө.
Шувууны үүр болон усан паркны гадна очиж дурсгалын зураг татуулна.
Оройн хоол орон нутгийн буфет ресторанд хооллоно. Буудалдаа очиж амрана.
Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагч та бүхэн Outlets, дэлгүүр хоршоо орж шоппинг хийх боломжтой. Мөн дараах хөтөлбөрүүдийг нэмэлтээр авах боломжтой. Чөлөөт өдөр тул аялагчид өөрсдөө хөтөлбөрөө зохион аялах боломжтой. Тасалбар авч өгөх, газарчлах зэрэгт нэмэлт төлбөртэйгөөр хөтөч авч болно.
Санал болгох нэмэлт төлбөртэй аяллууд:
Сонголт 1: Усан парк (ойроцоогоор 170-300¥)
Сонголт 2: Дэлхийн Парк (ойролцоогоор 100¥,120см доош үнэгүй)
Сонголт 3: Happy Valley (1.5метрээс дээш~200¥, 1.2 метрээс 1.5~150¥, 120 см доош үнэгүй)
Сонголт 4: Цагаан хэрэмрүү аялах бол урд өдөр нь хөтөчтэй хоорондоо тохиролцож аялаж болно. (Ойролцоогоор тээвэр 1200¥ )
Өглөөний цайгаа ууна. Үүний дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хөтөч ирж аван онгоц буудалруу хүргэж өгсөнөөр аялал маань өндөрлөнө.








.jpg)
.jpg)