ЭРЭЭН-ЖИНИН-БЭЭЖИН-ЖАЖАКОУ Газрын аялал
16:00 -16:20 үед Галт тэрэгний буудал дээр цуглаж, 16:50 Улаанбаатар хотын
галт тэрэгний вокзалаас Замын үүд чиглэлийн галт тэрэг хөдөлнө.
07:20 Замын Үүд хотод буугаад аяллын автобусандаа суух болно. 08:00 –
11:30 Автобусаар хоёр улсын хил гарна. Хилээр нэвтэрсний дараа Эрээн
хотын зүг хөдөлнө.
12:00 Эрээн хотод хүрэлцэн ирж орон нутгийн ресторанд өдрийн хоолоо
зооглоно. /өөрсдийн мөнгөөр 40 юань / Буфет
13:30 Эрээн хотоос Жининь хотын зүг хөдөлнө.
17:00 Жининь хотод хүрэлцэн ирэх болно. /Замын түгжрэлээс хамааран буух цаг
хойшлох магадлалтай/
Жининь хотын хамгийн том 5 одтой Water World цогцолборт байрлана. Тус
цогцолбор нь 33-н төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, бассейн, фитнесс,
япон халуун рашаан, жакузи, хуурай саунтай.18:00 цагт оройн хоолоо зооглоно.
/буфетээр/
Оройн хоолны дараа чөлөөт цаг тул аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын
алжаалаа тайлах боломжтой.
07:00 цагт Өглөөний цайгаа ууна. /буфетээр/ Өглөөний цайны дараа Автобусандаа сууж
Жининг хотын хамгийн өндөр цэг болох хүслийн суварга үзнэ. Дараа нь Бээжин хотын
зүг хөдөлнө. Өдрийн хоол аялагчид маань өөрсдөө идэх байгаа. 16:00 Хятадын алдарт
цагаан хэрэм дээр очих болно. 18:00 Шувууны үүр цогцолбор: 2008 оны зуны олимпийн
наадмын гол цэнгэлдэх хүрээлэнтэй танилцан дурсгалын зургаа авхуулнаа. Үүний
дараа зочид буудалдаа байрлаад 19:00 цагт оройн хоолоо зооглоод зочид буудалдаа
амарна.
07:30 цагт Өглөөний цайны дараа Бээжин хот дахь аялал жуулчлалын гол бүс
болох “Юниверсал Студио” орно. Тус парк нь 2021 оны 09 сарын 20-нд
нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн том парк юм. Дотроо 40 гаруй
тоглоом 20 гаруй хөгжөөнт шоу үзүүлбэртэй. Азийн хамгийн том сэдэвчилсэн
паркаар тодроод байгаа билээ.
18:00 цагт оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.
Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Буудлаа хүлээлгэн өгсөний дараа
Бээжин хотын Dayuechin худалдааны төвөөр орон 10 давхар байрлах teamlab
гэрлийн шоу үзүүлбэртэй ба 3, 4, 5 давхарт электрон тоглоом тоглож болно.
Худалдааны төв дотор хоолны газар, брендийн дэлгүүрүүд бий.
15:30 цагт автобусан дээрээ цуглаж ЖАНУАКОУ хотын зүг хөдөлнө.
Бээжингээс 170 км. Амралтын газартаа буудлын өрөөгөө хүлээн авсаны дараа
19:00-20:30 хооронд оройн хоол бөгөөд халуун тогоо, шарсан мах, олон
төрлийн далайн хоолтой, ус ундаа пиав үнэгүй. Орой 11 цагаас хойш хоолны
газарт дахин орж үнэгүй хооллох боломжтой.
08:00 Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 11:00
Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн дахь зочид буудалдаа байрлана. Чөлөөт цаг
учир аялагч та бүхэн зах, худалдааны төвөөр орох боломжтой. Оройн хоолоо
идээд буудалдаа амрана.08:00 Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 11:00
Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн дахь зочид буудалдаа байрлана. Чөлөөт цаг
учир аялагч та бүхэн зах, худалдааны төвөөр орох боломжтой. Оройн хоолоо
идээд буудалдаа амрана.
Өглөөний цайгаа ууна. 07:30-09:00 хооронд
12:00-13:00 цагт Үүний дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 13:00-
15:00 Хил гаалиар нэвтрэн гарч Замын Үүдэд ирнэ. 18:05 Замын Үүдээс галт
тэргээр Улаанбаатар хотруу буцаж бидний аялал өндөрлөх болно.








.jpg)
.jpg)